Thursday, April 1, 2010

Итгэлт хамбын тайлагдаагүй нууц

Сүсэгтэн та бүхнийг ОХУ-ын Улаан-Удэ хотноо Итгэлт хамба ламд мөргөх аялал урьж байна. 

        
   Амьд бурхан Итгэлт хамба Дашдорж нь 1852онд төрсөн хэмээн тооцогддог. Түүнийг  5 настайдаа анхтодорсон гэж буддын шашинтнууд үздэг. Өөрийнхөө үхлээр биднийг гайхшруулж байгаа нэгэн бол Итгэлт хамба билээ. Түүнийг 1927 онд оршуулж, 2002 онд гаргасан. 75 жилийн хугацаанд түүний биенд яамар ч өөрчлөлт гараагүй ба амьд юм шиг сууж байгаагаар барахгүй амьд юм шиг сууж байдаг байна. Гэгээнтэн рүү хүмүүс очих үед том баяр болох гэж буй мэт сэтгэгдэл төрж байдаг ба Итгэлт хамбаас маш энерги долгион ирж хүмүүс шингэх мэт болдог байна. Зарим нэгэнд нь Итгэлт хамбатай уулзаснаас хэдэн цагийн дараа өөрт нь яамар нэгэн зүйл тохиолдсон мэт санагддаг байна. Хүмүүс Итгэлт хамба руу очихдоо үлгэрт гардаг шиг бүх хүслээ биелнэ гэсэн итгэлтэй байдаг. Итгэлт хамбад мөргөснөөр авто осол, онгоцны осол, хүнд өвчнөөс гайхалтай хамгаалагддаг болох нь батлагдсан яриа хүмүүсийн дунд байдаг.

   Москвагийн нэгэн олонд танигдсан бизнесмен залуу хүнсний үйлдвэрийн салбарт томоохон байр суурь эзэлдэг байлаа. Тэрээр осолд орсон ба тэр агшинд Итгэлт хамба түүнд дүр төрхөөрөө харагдсан байна. Залуу бизнесмэн Ивольгин хийд рүү 2 дахь удаагаа очин Итлгэлт хамбын дуганыг барихад хөрөнгө оруулалт хийж, цахилгааны төлбөрийг бүр мөсөн чөлөөлөх асуудлыг нь шийдвэрлэн өгсөн юм. Үүний дараахан  түүн рүү гэмт халдлага дайрахад тэрээр яагаа ч үгүй бөгөөд үүнийгээ намайг Итгэлт хамба үргэлж харж хамгаалж байдаг юм гэж тайлбарлан яарьсаныг Халимаг Улсын Ерөнхийлөгч Илюмжинов батлан ярьдаг юм. 

   Итгэлт хамбын сүмээс суга таягаа хаяад гарах тохиолдол их байдаг. Итгэлт хамба өөр дээрээ ирсэн хүн бүхний амьдрал ахуй, ажил төрөл болон аливаа бусад зүйлийг нь нийгмийн амьдралд ойртуулан хөгжүүлж чаддагыг бодит баримтууд харуудаг. Жишээлбэл: Рашид Нургалиев Хамба дээр очисны дараа Орос Улсын Дотоод хэргийн сайд болсон, Юрий Ехануров гэгч жилийн дараа Украйны Ерөнхий сайд болсон, Сергей Иванов гэгч амралтаараа  дацанд ирсэнээр ОХУ-ын Ерөнхий сайдын 1-р орлогч сайдаар томилогдон ажиллаж байна. 

   Амьд бурхан Итгэлт хамбад мөргөснөөр өмнөх жилийн гай барцадаа орхиж, ирэх жилийн аз хийморийг авч ирэх болно.

Сүсэгтэн олон та бүхнийг энэ аялалд урьж байна. 

No comments:

Post a Comment